Хятад, Монголын соёлын харилцан орчуулгын урлан байгуулагдав
12-р сарын 10-нд Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Хятад, Монгол хоёр улсын олон улсын хэвлэлийн салбарын солилцоо, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болж, “Хятад, Монголын олон улсын хэвлэлийн индэр”, “Хятад, Монголын соёлын харилцан орчуулгын урлан” байгуулагдсаныг зарлалаа. Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Ганхуяг, Хятадын Соёлын орчуулга, судлалын сайтын захирал Шүй Баофэн, Монгол улсын NEPKO хэвлэлийн газрын захирал, нийтлэгч Б.Батбаяр, Гэгээ хэвлэлийн газрын захирал, орчуулагч Д.Болдбаатар нар тус арга хэмжээнд оролцжээ.
“Хятад, Монголын олон улсын хэвлэлийн индэр”, “Хятад, Монголын соёлын харилцан орчуулгын урлан” байгуулагдсанаар хоёр орны соёлын солилцоонд, ялангуяа хэвлэлийн салбарын хамтын үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм. Хоёр орны хэвлэлийн газрууд соёл, урлаг, уран зохиолын шилдэг бүтээлүүдээ харилцан орчуулж хэвлэх, оюуны өмчөө хуваалцах зэрэг талаар хамтран ажиллах юм байна.
Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Ганхуяг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Энэ бол Монгол, Хятад хоёр улсын соёл, иргэншлийн салбар дахь хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж буйн тод жишээ юм. Хоёр талын хамтын ажиллагаанд амжилт хүсье гэжээ.
2024-11-18
2024-11-15
2024-11-14