Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд шинэчлэгдэн байгуулагдсан Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэг (МХНН)-ийн удирдлага БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайд Шин Хайминтэй нэгдүгээр сарын 30-ны өдөр уулзаж, байгуулагынхаа зорилго үйл ажиллагааг танилцуулж, ардын дипломатын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн Тэргүүн Г.Батсүх, хоёр орны ард түмнүүдийн харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэлийг өргөжүүлэн гүнзгийрүүлж, ардын дипломат харилцааг хөгжүүлэх зорилготойгоор ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, Ардын дипломат гэдэг бол хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг. Иргэд хоорондын харилцаагаар дамжуулж ард түмнүүдийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлдэг тул Хятад улсын зүгээс онцгой анхаарч үздэг бөгөөд Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэг шинэчлэгдэн байгуулагдаж байгаад баяр хүргэж Хятадын адил төстэй байгууллагатай харилцаа холбоогоо хөгжүүлэн, хоёр талын хооронд олон арга хэмжээ зохион байгуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
2024-11-25
2024-11-22
2024-11-20
2024-11-19