来源:http://mongol.cri.cn/343/2013/11/23/41s172618.htm
作者:Tsetsen
2020-08-28
Монгол, Хятадын хэл соёл, нийгэм судлалын олон улсын форумын ээлжит 4-р хурал 23-ны өдөр Улаанбаатар хот дахь МУИС-д боллоо.
Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чиндүн, МУИС-ын НШУС-ын захирал Г. Эрдэнэбаяр, МУИС-ын ГХСС-ын захирал Д. Бадмаанямбуу нар хурлын нээлтийн ажиллагаан дээр үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Хятадын Шаньдүний Их сургуулийн Сэтгүлзүйн сургуулийн профессор Тан Зыхэн "Орчин үеийн хятад хэлний ёгт үгийн онцлог" сэдвээр, МУИС-ийн НШУС-ийн Философийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Р. Дарьхүү "Ёс суртахууны талаарх Күнзийн сургааль ба орчин үе" сэдвээр илтгэл тавьж, МУИС-ийн Философийн тэнхимийн багш, доктор Б. Дэлгэрмаа, Хятадын Шаньдүний Их сургуулийн Урлаг утга зохиол судлалын төвийн профессор Чи Хайвэнь, МУИС-ийн ГХСС-ийн Хятад хэл судлалын тэнхимийн профессор, доктор Ч. Тамаа, МУИС-ийн ГХСС-ийн Хятад хэл судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б. Нэргүйжаргал нар тус тус илтгэл тавилаа.
Хятад, Монгол хоёр орны холбогдох эрдэмтэн судлаач, оюутан суралцагч нийт 60 гаруй хүн энэ хуралд оролцов. \ Сурвалжлагч М. Цэцэн \
2024-11-25
2024-11-22
2024-11-20
2024-11-19