1942 онд МУИС байгуулагдахад гарчигт өгүүлсэн гадаад хэл дээд сургуулиар системтэй зааж эхэлсний 70 дахь намар ирж буй.
Намрын шар нар ээсэн, тогтуун дулаахан саяхны нэг өдөр (9-р сарын 22-ны үдэд) МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль (миний оюутан байх үеийнхээр бол Хэлбичгийн факультетын Гадаад хэлний тэнхим–энэ нэрээрээ их ч удсан даа) гадаад хэл Монголд дээд сургуулиар зааж эхэлсний 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ.
МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн захирал доктор Д.Бадмаанямбуу .
МУИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн проректор, Гадаад хэл, соёлын сургуулийн захирал үг хэллээ. МУИС-ийн гадаад хэлний сургалтын түүхийг үе шатчилан дэлгэцээр үзүүллээ. 1942 онд орос хэл, 1956 онд англи хэл, 1957 онд хятад хэл, 1963 онд франц хэл, 1968 онд герман хэл, 1975 онд япон хэл гээд гадаад хэлний сургалт шатлан өргөжжээ. Хамгийн сүүлд араб, перс хэлний анги нээгджээ.
2024-11-18
2024-11-15
2024-11-14