Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулдаг “Алтан-Өд” наадам энэ сарын 9-ний өдөр болж, ШУС-ийн Ази судлалын тэнхмийн багш, Күнзийн институтын Монголын талын захирал, хятад судлаач, орчуулагч, доктор М.Чимэдцэеэ “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон:сэтгэлгээ, соёл” бүтээлээрээ судалгаа туурвилын төрөлд шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагнал хүртлээ.
Энэ жилийн “Алтан-Өд” наадамд утга зохиолын 9 төрлөөр нийт 70 гаруй бүтээл өрсөлдсөн байна.
М.Чимэдцэеэ нь 2005 онд эртний Хятадын сонгодог утга зохиолын нэг “Сүнзийн дайтахуйн ухаан” номын орчуулгаараа утга зохиолын орчуулгын төрөлд шалгарч, оны шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагнал гардаж байсан бол энэ жил судалгааны бүтээлээрээ 2 дахь удаагаа хүртсэн байгаа ажээ.
Эртний Хятадын гүн ухааны сэтгэлгээний олон сонгодог бүтээл хийгээд орчин үеийн уран зохиолын шилдэг бүтээлээс монголчлон орчуулахын зэрэгцээ Хятад судлалын чиглэлээр судалгааны дорвитой бүтээл туурвиж буй нэрт орчуулагч, хятад судлаач, доктор М.Чимэдцэеэ багшид судалгаа туурвилын ажилдаа улам их амжилт олохын ерөөл дэвшүүлье.
2024-11-18
2024-11-15
2024-11-14