来源:http://mn.news.cn/mn/yw/2019-12/02/c_1125296849.htm
作者:B.Narantuul
2020-09-24
Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан, Чиндао Хэвлэлийн Группээс санаачилж, ChainaBank-ны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Хятад улс-Шинэ аян” зурагт түүхийн номын нээлтийн арга хэмжээ 11 дүгээр сарын 29-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо болж, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн удирдах зөвлөлийн дарга Дай Шинжюнь, МУ-ын их дээд сургуулиудын төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн оролцлов.
Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан, Чиндао Хэвлэлийн Группээс санаачилж, ChainaBank-ны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Хятад улс-Шинэ аян” зурагт түүхийн номын нээлтийн арга хэмжээ 11 дүгээр сарын 29-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо болж, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн удирдах зөвлөлийн дарга Дай Шинжюнь, МУ-ын их дээд сургуулиудын төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн оролцлов.
Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилд, хоёр орны харилцаа олон салбарт асар ихээр хөгжлөө. 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлснээр, манай хоёр орны олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа шинэ үе шатанд дэвшин орсон юм. 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, хоёр тал өндөр дээд хэмжээнд олон удаа харилцан айлчлал хийж, олон цуврал арга хэмжээ зохиож, дипломат харилцаа тогтоосны энэ ойн баяраа хамтаар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд хүмүүнлэгийн салбарыг оролцуулсан хоёр талын олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэн хоорондын найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлсэн юм. Энэхүү номыг монголоор орчуулан хэвлүүлж буй нь дээр дурдсан цуврал арга хэмжээний чухал нэг агуулга бөгөөд энэ нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд барьж буй нэгэн чухал бэлэг болж байгаагаараа онцгой утга агуулгатай байгаа юм гэж Элчин сайд Шин Хаймин онцоллоо.
МУ-ын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав “Хятад улс-Шинэ аян” номыг монголоор орчуулан хэвлүүлж байгаагийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ. Монгол, Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нь тэр бүр дардан замаар яваагүй ч, буурал түүхийн бүх хугацаанд Монгол, Хятад хоёр орон уул усаараа холбогдсон найрсаг хөрш байж, харилцан найрсгаар хамтран ажиллаж амьдарч, алдаа доголдолтой зүйлээ засан залруулж, ололт амжилтаа шинэчлэн сайжруулж бэхжүүлэн хөгжүүлсээр ирсэн билээ. 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д төрийн айлчлал хийсэн бөгөөд энэ айлчлалын хүрээнд, МУ-ын Энх Тайван, Найрамдлын Байгууллага нь Хятад улсын холбогдох байгууллагатай Хятадын соёлыг дэлгэрүүлэх асуудлаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байснаа дурсан санахад таатай байна. Ши Жиньпин даргын энэ айлчлал нь Монгол, Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нэмж, түүнийг иж бүрэн стратегийн түншийн түвшинд хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт харилцан ашигтайгаар жигд хөгжиж, хоёр ард түмэн хоорондын ойлголцол, итгэлцэл улам бэхжин сайжирч байна. Бид мөн Монгол-Хятад-Орос гурван орны “Эдийн засгийн коридор”, Хятадын “Бүс ба зам” санаачилга болон Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн уялдаа холбооны хүрээнд хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байна хэмээн тэрээр тэмдэглээд, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон найрамдал нөхөрлөлд “Хятад улс-Шинэ их аян” зурагт түүхийн номын цагаан буян бат оршихыг хүсэн ерөөлөө.
МУИС-ийн Күнзийн институтын Монголын талын захирал, БНХАУ-ын Засгийн газрын шагналт, МУ-ын хятад судлаач нэрт эрдэмтэн, “Хятад улс-Шинэ аян” зурагт түүхийн номын гол орчуулагч, доктор, профессор М.Чимэдцэеэ нээлтийн арга хэмжээн дээр уг зурагт түүхийн номын агуулга, орчуулга болон хятад хэлнээс өөрийн орчуулж хэвлүүлсэн номуудынхаа талаар танилцуулав.
Хятадын ард түмний түүх, соёл, орчин үеийн хөгжлийн талаарх БНХАУ болон гадаадын нэрт гэрэл зурагчид, сэтгүүлчдээс бүрдсэн баг “Их аян”-ны замаар аялж, тэдгээр бүс нутгийн байгалийн гайхамшигт өнгө үзэмж, тэнд оршин амьдардаг хүн ардын аж амьдрал, аугаа их бүтээн байгуулалт, асар их өөрчлөлт хөгжил зэргийг гэрэл зургийн хальснаа буулгаж, “Хятад улс-Шинэ аян” энэхүү зурагт түүхийн номыг бүтээсэн бөгөөд Монголын ард иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор, Хятад улсын Чиндао Хэвлэлийн Группээс “Хятад улс-Шинэ аян” зурагт түүхийн номын монголоор орчуулсан хэвлэлийг гаргасан юм.
Нээлтийн арга хэмжээн дээр, Чиндао Хэвлэлийн Группээс Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Санд хандивласан 60 ширхэг номыг уг сангийн зүгээс МУ-ын Төв Номын Сан, МУИС, ЕБС-ийн 23-р дунд сургууль болон бусад холбогдох сургуулиудад хандивлав.
Нээлтийн арга хэмжээний дараа, соёлын солилцооны агуулга хэлбэрийг баяжуулан, Монголын уншигчдад чанарын өндөр түвшин бүхий хятад номын нөөцийг бүрдүүлэх зорилгоор, Хятад,-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан болон Чиндао Хэвлэлийн Групп “Стратегийн хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зуржээ. /Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/
2024-11-25
2024-11-22
2024-11-20
2024-11-19