КҮНЗ -ШҮҮМЖЛЭЛ ӨГҮҮЛЭЛ СУРАХУЙ ХЭМЭЭХҮЙН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нэг. Күнз өгүүлрүүн: Эрдмийг сурсан хойно эрхбиш үргэлжид давтан сурваас цэнгэл бус уу? Эрхэм шавь эрдэм сурахаар алсаас ирэхүй баясал бус уу? Бусад хүмүүн өөрийн биеийг мэдэхүйеэ бухимдан эс хорсох аваас эрдэмт сайд бус уу?
Хоёр. Ю Зы өгүүлрүүн: Хүмүүн болвоос эцэг эхээ ачилж, ихэс ахсыг хүндлэвээс дээдэст тэрслэгч цөөн бөлгөө. Дээдэст тэрслэгч үгүй аваас самуун үйлдэхүйд дурлагч үгүй. Эрдэмт сайд эх суурийг бүтээхийг хичээюү Эх суурь тавиваас ёс журам тогтъюу. Эцэг эхээ ачилж, ахас дээдсээ хүндлэх нь өршөөлийн суурь буюу.
Гурав. Күнз өгүүлрүүн: ам дүүрэн гоё үгтэй, нүүр дүүрэн зусар бялангач дүртэй ийм хүмүүн яахин өршөөл журамтай байнам!
Дөрөв. Зэн Зы өгүүлрүүн: Би өдөр бүр өөрийн биеийг хэдэнтээ шинжнэм:
-Алив бусдын тул үйл бүтээхүйд үнэн сэтгэлээ зарсан бил үү?
-Анд нөхөдтэйгөө алаггүй үнэнчээр нөхөрлөсөн бил үү?
-Ачит багшийн өвлүүлсэн эрдмийг алдалгүй давтан сурсан бил үү?
Тав. Күнз өгүүлрүүн: мянган цэрэг тэрэгт улсыг засан тохинуулъюу хэмээвзэс жил үйлд хичээнгүй, шударгыг эрхэмлэж, эд агуурсыг аривлаж, эзэд ноёдыг дээдлэн, энгийн ардыг эрхбиш тариг амсхийх чөлөөнөөр дайчлаваас зохилтой.
Хятад хэлнээс хөрвүүлсэн М.Чимидцэеэ
2024-11-18
2024-11-15
2024-11-14