“Хятад, Монголын хамтарсан номын үзэсгэлэн-2019” цуврал арга хэмжээ болж байна

2019-09-11 消息来源:中央广播电视总台     原作者:中央广播电视总台

Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд, МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Соёлын Төв Өргөөнд 9-р сарын 10-аас 13-ны өдрүүдэд “Хятад, Монголын хамтарсан номын үзэсгэлэн-2019” цуврал арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-ын Хэвлэл Мэдээллийн Үндэсний Газар, гүйцэтгэгчээр БНХАУ-ын Боловсролын Ном Хэвлэлийн Экспорт Импортын Компани, БНХАУ-ын Соёлын Орчуулга Судалгааны Нэгдсэн Сүлжээ, хамтран зохион байгуулагчаар МУҮОНРТ, МУ-ын Үндэсний Номын Сан тус тус ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний нээлтэд хоёр орны ном хэвлэлийн салбарынхны зочид төлөөлөгчид, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

1.jpg

Тус номын үзэсгэлэнд хоёр тал өөрсдийн орчуулан гаргасан номууд болон өөрсдийн хэвлэлийн салбарын томоохон үр дүнгүүдээ танилцуулж, номын үзэсгэлэнгээр хятад, монгол номуудыг хоёр хэсэгт дэлгэн үзүүлж байна. Хятад номын хэсэгт 1000 орчим номыг үзэсгэлэнд гаргаснаас Хятад улсын хөгжил цэцэглэлтийн тухай Хятад улсын дарга Ши Жинпины хэлсэн үгс, бүтээл туурвилуудыг нь толилуулж байгаагаараа онцлог юм. Үүнээс гадна, Хятад хэлийг сонирхон сурч буй МУ-ын сурагчдад зориулсан Хятадын олон улсын боловсролын системийн ном, уншигчдын сонирхлыг татахуйц байгалийн шинжлэх ухааны номууд байна. Монгол номын хэсэгт мөн 1000 орчим ном байгаагаас уран зохиолын болон хүүхдийн ном ихээхэн хэсгийг эзэлж байгаа юм.

2.jpg

11-нд, “Хятад, Монголын Хятад судлал болон соёлын солилцооны эрдэм шинжилгээний бага хурал-“МУ дахь Хятад судлал, соёлын солилцооны хөгжлийн тайлан” яриа уулзалт МУ-ын Үндэсний Номын Санд болж, Хятад, Монголын эрдэмтэн судлаачид хоёр орны соёлын солилцоо, ард иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлэх, хоёр орны найрамдалт харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэх хүрээн дэх ололт амжилтуудаа танилцуулан, санал бодлоо солилцох юм.

3.jpg


4.jpg


5.jpg

Хятад, Монголын хамтарсан энэхүү номын үзэсгэлэн 4 хоног үргэлжилж, 9-р сарын 13-нд өндөрдөх болно.

责任编辑:罗雨静

最新要闻

  • Notice | Topic collection of Fighting the Covid-19

    The purpose of the Project of Writing on China by Foreigners is to enable overseas sinologists, writers, media workers, academics and celebrities to have the opportunity to share their interest in the Chinese culture. They are welcome to tell the stories